←

Үйлчилгээний нөхцөл

Сүүлд шинэчилсэн: 2026.10.11

1. Үйлчилгээ

Үгчин нь англи үг цээжлэхэд туслах вэб аппликейшн юм. Үнэгүй багцад өдөрт 10 шинэ үг, түгээмэл 3000 үгийн эхний 500, үндсэн тестүүд багтана.

2. Premium багц

Premium нь сарын 9 900₮ эсвэл жилийн 59 900₮ үнэтэй, QPay-ээр нэг удаагийн төлбөрөөр авна. Автоматаар сунгагдахгүй. Төлбөр баталгаажсан даруйд эрх идэвхжиж, хугацаа нь одоогийн эрх дээр нэмэгдэнэ.

3. Буцаалт

Техникийн шалтгаанаар үйлчилгээг 3 хоногоос дээш хугацаанд ашиглах боломжгүй болсон тохиолдолд төлбөрийг бүрэн буцаана. Бусад тохиолдолд төлбөр буцаагдахгүй.

4. Хэрэглэгчийн үүрэг

Нэг бүртгэлийг нэг хүн ашиглана. Агуулгыг хуулбарлан тараах, автомат хэрэгслээр татахыг хориглоно.

5. Агуулга

Үгийн орчуулга, жишээ өгүүлбэр, AI-ийн үүсгэсэн агуулгад алдаа байж болзошгүй. Бид тасралтгүй сайжруулж байгаа бөгөөд алдааг мэдэгдвэл талархана.

6. Өөрчлөлт

Нөхцөл өөрчлөгдвөл энэ хуудсанд шинэчилж, чухал өөрчлөлтийг апп дотор мэдэгдэнэ.

7. Холбоо барих

support@ugchin.mn