←

Нууцлалын бодлого

Сүүлд шинэчилсэн: 2026.10.11

1. Бид ямар мэдээлэл цуглуулдаг вэ?

Бүртгэлгүй хэрэглэгч: таны сурсан үг, давталтын явц, тохиргоо зөвхөн таны төхөөрөмжийн хөтчид (localStorage) хадгалагдана. Бид үүнийг хүлээн авдаггүй.

Бүртгэлтэй хэрэглэгч: утасны дугаар эсвэл Google бүртгэлийн имэйл, нэр, сурсан үгийн явц, өдрийн статистик, төлбөрийн түүх (дүн, огноо, QPay нэхэмжлэхийн дугаар). Банкны картын мэдээллийг бид хадгалдаггүй — төлбөр QPay-ийн системээр хийгдэнэ.

2. Мэдээллийг юунд ашигладаг вэ?

Таны явцыг төхөөрөмж хооронд синк хийх, давталтын хуваарийг тооцоолох, Premium эрхийг идэвхжүүлэх, үйлчилгээг сайжруулахад ашиглана. Бид мэдээллийг гуравдагч этгээдэд зардаггүй.

3. AI боломж

"Өөр жишээ" товч дарахад тухайн англи үг, орчуулга, таны түвшин Anthropic-ийн Claude API руу илгээгдэж жишээ өгүүлбэр үүсгэнэ. Хувийн мэдээлэл илгээгдэхгүй.

4. Микрофон, дуу

Дуудлагын дасгалд хөтчийн дуу таних (Web Speech API) ашиглана. Дууны бичлэг манай серверт хадгалагдахгүй; хөтөч өөрийн үйлчилгээ үзүүлэгч (жишээ нь Google) рүү боловсруулалтад илгээж болно.

5. Хадгалалт, аюулгүй байдал

Серверийн өгөгдөл Supabase (Postgres) дээр шифрлэгдсэн холболтоор хадгалагдана. Мөр түвшний хамгаалалт (RLS) ашиглан хэрэглэгч бүр зөвхөн өөрийн өгөгдөлд хандана.

6. Таны эрх

Та хүссэн үедээ "Би → Явцыг тэглэх" дарж локал өгөгдлөө устгаж, бүртгэлээ устгуулах хүсэлтийг доорх хаягаар илгээж болно.

7. Холбоо барих

Үгчин · support@ugchin.mn